Дуудлагын төв
75050507
“ДҮТ” ТӨХХК нь диспетчерийн алба үүсэж, хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд эрчим хүчний салбарын нийт 21 байгууллагын баг, тамирчдыг хамруулсан “Эрүүл агаар – Эрч хүч 2024” спорт явган аяллын тэмцээнийг 2024 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын энгэр, Ивэн голын хөндий Амарбаясгалант хийдийн дэргэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү спорт явган аяллын 16 дахь удаагийн тэмцээнд Биндэгноров ХХК-ийн ажилтнууд анх удаагаа оролцож байгаа бөгөөд Эрчим хүчний салбарт хамтран зүтгэгч нартаа байгууллага хамт олноо танилцуулж сурталчилсан ач холбогдолтой спорт-аялал боллоо.
Тус компаний “Эко-Эрчим” баг тамирчдын хувьд эх орны түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар аялангаа 15км замыг цуваагаар явган туулж, олон төрөлт тэмцээн уралдаанд авхаалж самбаа, хурд хүчээ сорихын зэрэгцээ багаар ажиллах чадвараа дээшлүүлсэн, техник хэрэгслийн бэлтгэл хангалтыг сайжруулахад анхаарсан, туршлага судалж суралцан танилцан нөхөрлөсөн дурсамж бүтээсэн өдрүүд байлаа.
Ахлах инженер Б.Энхцэцэг ахлагчтай “Эко-Эрчим” багийн тамирчид /инженер З.Жавхлан, Б.Төгсбилэг, Б.Баярцэцэг, монтёр Ч.Тэлмэн, М.Чойгончиг/, багийн дасгалжуулагч эдийн засагч А.Жанцанноров, арын албаны зохион байгуулагч нартаа болон бусад баг тамирчиддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!“ДҮТ” ТӨХХК-ийн хамт олондоо диспетчерийн алба үүсэж, хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!









