Дуудлагын төв
75050507
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд ажилтны сэтгэлзүйн эрүүл мэнд, ажлын орчны эерэг уур амьсгалд илүү анхаарал хандуулах шаардлагын хүрээнд Биндэгноров ХХК-ийн нийт ажилтнуудад зориулсан “Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэнд” сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад нийт 23 ажилтан хамрагдаж ажлын байран дах сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн тодорхойлох, ажил амьдарлын тэнцвэрийг бий болгоход хувь хүний зүгээс юу хийх, бие хүний хэв шинж ба стресс менежментийг даван туулах арга замын талаар АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш, сэтгэл судлалын ухааны магистр Ч.Аззаяа сургалт орсон нь ажилтнуудад шинэлэг зүйл боллоо.

