Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Мэндчилгээ

Биндэгноров ХХК-ийн цахим хуудастай танилцаж, бидний үйл ажиллагааны талаар мэдээлэл авч  байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Монгол улсын томоохон Эрчим хүчний бүтээн байгуулалт болон Улаанбаатар хотын 9000 гаруй хэрэглэгчдийг цахилгаанаар ханган түгээх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваа манай компаний хамт олон нь цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг “Хангалттай сайн” гэж Эрчим хүчний зохицуулах хороогоор дүгнүүлэн цахилгаан түгээх хувийн хэвшлийн 10 компанийг манлайлсан, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-II” ийн зүгээс төслийг хэрэгжүүлж буй 7-н компаниас гүйцэтгэж байгаа ажлын чанар үзүүлэлтээр бусад компаниудаа манлайлсан амжилтаар Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоо угтаж байгаадаа таатай байна.

Тус компани нь 2006 онд гадаад худалдаа болон эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд эрчим хүчний салбарт 2-32 жил ажилласан мэргэжлийн өндөр дадлага туршлага бүхий ажиллагсадтайгаар хангах түгээх болон угсралтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна.

Угсралтын үйл ажиллагааны хүрээнд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын цахилгаан хангамж”–ийн 35кВ-ийн 2 хэлхээт 101.6км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн энэ онд ашиглалтад хүлээлгэн өгч Эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр орууллаа. Мөн “Дорноговь аймгийн Сайншанд сумын 10-0.4 кВ хүчдэлийн цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлтийн ажил”-ыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон ба Тайширын усан цахилгаан станцаас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц Говь-Алтай/-ын барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

Хангах түгээх үйл ажиллагааны хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 26,3 сая кВт цаг цахилгаан эрчим хүч худалдан авч 24,8 сая кВт цаг эрчим хүч борлуулж 107%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа бөгөөд 4.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого цуглуулсан. Энэ онд манай компани хамрах хүрээгээ тэлж Баянзүрх дүүрэгт байрлах 10 дугаар хорооны Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110/10 кВ-ын “Дулаан “ дэд станцын 10 кВ-ын Цагдаа хотхон А, Б гаргалгад холбогдож буй 780-н хэрэглэгчийн Цахилгаан эрчим хүчний ашиглалт үйлчилгээ болон борлуулалтын үйл ажиллагааг нэмж хариуцан ажиллаж байна.

Цаашид бид төр засгаас хэрэгжүүлж буй “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ЦЭХ хэрэглэгчдийн гэрээг цахимжуулах, Callpro бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, “Байцаагч” АПП-ийг ашиглалтад оруулах, кабелийн гэмтэл тодорхойлох лаборатори авах, РП-нүүдыг SCDA системд холбох зэргээр шинэ техник технологийг шат дараатай үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх, ажилчдаа орчин үеийн шинэ техник технологийг эзэмшсэн, салбартаа чадвартай, мэргэшсэн ажилтан болгох зорилго тавин ажиллаж байна.

Та манай компанийн цахим хуудаснаас иргэн, аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, шаардлагатай заавар, зөвлөмжийг авах боломжтой. Хэрвээ танд санал хүсэлт байгаа бол хамтран ажиллах болно.

Айл бүхний гал голомт ашид бадран гийх болтугай.

БИНДЭГНОРОВ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.МӨНХСҮХ