Дуудлагын төв
75050507
“Биндэгноров” ХХК нь 2006 онд гадаад худалдаа болон эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. 2006 онд “Эрчим хүчний яам”-наас эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2016 онд “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос “Цахилгаан түгээх”, “Цахилгаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлүүдийг шат дараатай авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрчим хүчний салбарт тасралтгүй 20 жил ажиллаж байна.
Энэ хугацаанд манай компани Монгол улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдол бүхий эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд оролцон Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эрчим хүч шаардлагатай газруудад 0.4 кВ, 10 кВ, 35 кВ, 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ, 6 кВ, 10 кВ, 35 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0.4, 10/0.4, 35/0,4 кВ-ын дэд өртөө, 6, 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж (ХХБ), 35/10 кВ, 110/35/6 кВ-ын дэд станц зэрэг том жижиг нийлсэн 100 гаруй эрчим хүчний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн улс эх орныхоо эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.
БИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН, УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ БҮРДҮҮЛЖ ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН БОЛНО.
ЭХЯ-НААС ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:
ЭХЗХ-НООС ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: