Дуудлагын төв
75050507
“Биндэгноров” ХХК нь 2006 онд гадаад худалдаа болон эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. 2006 онд “Эрчим хүчний яам”-наас эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр, 2016 онд “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос эрчим хүчээр хангах, түгээх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүдийг шат дараатай авч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш салбартаа тасралтгүй 16 жил ажилласан туршлагатай компани юм.
Энэ хугацаанд манай компани Монгол улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдол бүхий эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд оролцон Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эрчим хүч шаардлагатай газруудад 0.4 кВ, 10 кВ, 35 кВ, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ, 6 кВ, 10 кВ, 35 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0.4, 10/0.4, 35/0,4 кВ-ын дэд өртөө, 6, 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж (ХХБ), 35/10 кВ, 110/35/6 кВ-ын дэд станц зэрэг том жижиг нийлсэн 100 гаруй эрчим хүчний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн улс эх орныхоо эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.
БИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН, УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ БҮРДҮҮЛЖ ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН БОЛНО.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: