Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Түгээмэл асуулт хариулт
ТООЛУУР, ГҮЙДЭЛ, ХҮЧДЭЛИЙН ТРАНСФОРМАТОР ГЭМТСЭН, ГАЦСАН ТОХИОЛДОЛД ХААНА ХАНДАХ ВЭ?

Тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор гэмтсэн /таггүй, лацгүй, бусад механик гэмтэл/, гацсан тохиолдолд дуудлагын утас 7505-0507 дугаарын утсаар холбогдон ажлын захиалга өгнө. Захиалгын дагуу шалгах ба шаардлагатай бол тоолуурыг салгаж тоолуурыг лабораторид засварлуулна. /Тоолуур нь хэрэглэгчийн өмч тул хэрэглэгч өөрөө лабораторид өгч засварлуулна. /Тоолуур гацсан тохиолдолд тоолуурын лабораторид өгч баталгаажуулна.

ТООЛУУР, ГҮЙДЛИЙН ТРАНСФОРМАТОРЫН БАТАЛГААТ ХУГАЦАА ДУУССАН НӨХЦӨЛД ХААНА ХАНДАХ ВЭ?

Таны ашиглаж байгаа тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор нь  ажиллах зарчим, бүтцээсээ хамаараад улсын баталгаажуулалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг.
Үүнд:
1. Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур 8 жил
2. 1 ба 3 фазын импульсийн тоолуур 4 жил
3. 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил
4. Гүйдлийн трансформатор 4 жил
5. Хүчдэлийн трансформатор 6 жил
6. 100В-ын механик тоолуур 2 жил
Хэрвээ таны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан бол дуудлагын утас 7505-0507 дугаарын утсаар холбогдон захиалга өгч, тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнээс салгуулах захиалга өгч салгуулан тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид өгч баталгаажуулна. Баталгаажуулсны дараа дуудлагын утас 7505-0507 дугаарын утсаар холбогдон тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнд холбуулах ажлын захиалга өгч холбуулна.

Баталгаат тоолуурыг хаанаас авах вэ?

Стандартын шаардлага хангасан электрон тоолуурыг хангагч компанийн тоолуур, хэмжих хэрэгслийн алба, хэлтсээс авах нь найдвартай, чирэгдэл багатай.
Нэг ба гурван фазын электрон тоолуурыг худалдаж авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээ бий эсэх, гэрчилгээ дээрх баталгаат хугацааг заавал шалгах шаардлагатай.
2.3 Тоолуурын ажиллагаанд тавих хяналт

  • Хэмжих хэрэгсэл нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.
  • Худалдааны тооцоо хийх хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллагаас улсын шалгагчийн эрх олгосон ажилтан гүйцэтгэнэ.
  •  Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төв байгууллагаас баталсан тэмдэг дарах ба лацдаж гэрчилгээ олгоно.
  •  Аж ахуйн нэгж байгууллага нь хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хариуцах бөгөөд баталгаажуулалт, засвар, шалгалт тохируулга гүйцэтгэсэн үйлчилгээний зардлыг хариуцах, хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд нь баталгаажуулалтад хамруулах үүрэгтэй.
  •  Шалгалт хийсэн дүн, тоолуур сольсон тухай хангагч байгууллага хэрэглэгчид мэдээлэл өгч, танилцуулна.
  • Аж ахуйн нэгж, иргэн тоолуурыг оролдох, тойруулж холболт хийх, буцааж эргүүлэх, зэргээр битүүмжлэлийг алдагдуулах нь эрүүгийн чанартай хууль бус үйлдэл болно.
  • Тоолуурын битүүмжлэлийг алдагдуулсан, тоолуурыг тойруулан залгаснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн тоолуурын заалт ажиллахгүй болсон бол хангагч байгууллага өмнөх гурван сарын хэрэглээний дундажийг үндэслэл болгон төлбөр тооцоо хийнэ.
Тоолуурын баталгааны хугацаа дууссан тохиолдолд хаана хандах вэ?

Биндэгноров ХХК-ийн цахилгаан хангах түгээх хэсэгт хэсэгт хандаж баталгаажуулах нь найдвартай, бас баталгаатай.

Цахилгааны төлбөрөө ямар хэлбэрээр төлж болох вэ?

Хэрэглэсэн цахилгааны төлбөрийг аль банкаар, ямар хэлбэрээр төлөх нь таны сонголт бөгөөд Та “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулахдаа саналаа хэлж болно. Та компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудад эсвэл өөрийн сонгосон банкны аль ч салбарт очиж төлбөрөө төлж болохоос гадна цалингийн картаар, мобайл банкаар, интернэтээр, банкны биллинг үйлчилгээг ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөх боломж нээлттэй.
Хэрвээ та гэрээнд заасан хугацаандаа хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд ногдох алдангийг Эрчим хүчний тухайн хууль, хоорондын байгуулсан гэрээний дагуу тооцогдох бөгөөд таны цахилгааныг түдгэлзүүлэх шалтгаан болдог. Энэ тохиолдолд таны хэтэвчнээс цахилгаан түдгэлзүүлээд эргэж сэргээлгэсэн ажлын төлбөр бас гарахыг анхаараарай.

Эмзэг бүлгийн ангилалд ямар хүмүүс багтдаг вэ?

Эмзэг бүлгийн ангилалд дараах хүмүүс багтана.
1. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан: Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан;
2. Нэн ядуу хүн: Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй иргэн;
3. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг: Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэг;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан иргэн

Хэрэв цахилгаан тасарвал хаана хандах вэ?

Цахилгаан тасарсан ямар ч тохиолдолд цахилгаан яаж тасарсан байна вэ? гэдгийг хэрэглэгч өөрөө хэдхэн минут зарцуулаад мэдчих нь зүйтэй. Цахилгаан ганцхан танайх эсвэл давхраараа, орцоороо, байраараа, байр хэсэгчилж, гудамж алагчилж, гудамжаараа, хороогоороо, дүүргээрээ тасарч уу? Үүнийг мэдсэнээр танд дуудлага өгөхөд хялбар болно. Биндэгноров" ХХК-ийн хэрэглэгч бол дуудлагын 75050507 утсаар холбогдож тодруулга хийж болно:

а/ Орон сууцны хэрэглэгч

  • Ганцхан танай цахилгаан тасарвал та төлбөрийн зөрчилгүй бол ОСНААУГ-ын диспетчерт мэдэгдэж, үзүүлнэ. Харин өр төлбөрийн зөрчилтэй, өмнө нь цахилгаан эрчим хүч түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээж авсан бол 75050507 дугаарт холбогдоно
  •  Танай байрны цахилгаан хэсэгчлэн болон хэд хэдэн байраар тасарвал та Дуудлагын 75050507 утсаар дуудлага өгч болно.
Манайх өртэй учир цахилгааны мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байна. Яавал дээр вэ?

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно. Харин дэг жаягийн дагуу үлдэгдэл төлбөрийн 30%-тай тэнцэх төлбөрийг урьдчилан хийсэн байх ёстой. Үүний дараа залгалтын хураамжаа төлж цахилгаанаа залгуулна. Гэрээний төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд та хэдийгээр өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломж гэрээ хийснээр үүсч байгаа юм.

Хүнээс байр, орон сууц худалдан авахад ЦЭХ-ний өр төлбөрийг хэн хариуцах вэ?

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 43-т заасны дагуу байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тооцоог хийж дуусган хангагчаас тодорхойлолтыг авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцдаг.

Шинэ баригдсан орон сууцны борлуулалт хүлээлгэн өгөх гэсэн юм?

Та бүрдүүлэх материалаа тэмдэглээд аваарай.
1. Албан бичиг
2. Бүх айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх
4. Тоолуурын гэрчилгээ

Эдгээр материалуудыг бүрдүүлэн орон сууц шинээр хүлээн авах журмын дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалт, тоолуур, техник үйлчилгээний хэсгийн ахлагч нарт танилцуулан гарын үсэг зуруулна.Хэрэглэгчдэд үйлчлэх төв, хэрэглэгчийн төлөөллийн комисс гарч хүлээн авахаар зөвшөөрсний дараа баримт бүрдсэн бол гэрээгээ хийж болно.

Төлбөрт үйлчилгээ хугацаандаа хийгддэггүй?

Захиалгат ажил ихэссэнэээс ачаалал ихтэй зарим үед өдөртөө амжихгүй тохиолдол гардаг. Хэрэглэгч та дуудлага өгөхдөө утасны дугаар, байршлаа тодорхой заах хэрэгтэй, ингэх нь төөрөх, олохгүй будлих зэрэг хүндрэлийг багасгана.

Бичилт хийгдэхгүй байна?

Цахилгаан эрчим хүчний төлбөр тухайн сардаа гараагүй бол харъяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй. Таны өргөдлийн дагуу хариуцсан хэсгийн инженер шалгалт хийж, зөрчлийг арилгана. Таны сонор, сэрэмж төлбөр бөөнөөр гарах, хэрэглээний тариф өөрөөр бодогдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх болно.

Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?

Төлбөр их гарлаа гэж үзвэл төлбөрийн баримт дах тоолуурын заалтыг тулган шалгуулж болно. Шалгахад таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч гомдлыг барагдуулдаг.

Цахилгаан хэрэглэгчдээс суурь хураамж яагаад авдаг вэ?

Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны 7-р сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Мөн үйлдвэрлэгч буюу дулааны цахилгаан станцууд нь цахилгаан дамжуулах сүлжээнд цахилгааныг энергийн тарифаар болон бэлэн байлгасан чадлыг чадлын тарифаар борлуулдаг.

Чадлын төлбөрийг хаана тооцохгүй вэ?

“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу трансформаторын хоосон явалтын алдагдал тооцогддог хэрэглэгчийн хувьд чадлын алдагдалд чадлын төлбөр тооцохгүй. Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cos(j)-ээс хамааруулж төлбөр тооцох журмын дагуу тооцож буй цахилгааны нэмэлт хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат,
гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. СӨХ нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг холбогдох журмын дагуу тооцно.

Тоолуур, хэмжих хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

Хангагч компанийн техник үйлчилгээний алба, хэсгээс бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформаторыг шалгах, засвар үйлчилгээ хийх, сольж угсрах, тоолуурт гадны хэрэглээ орсон эсэхийг шалгах, тоолуурт лац, таг тавих зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хаана хандах вэ?

Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/-д хандана. Хангагчийн зүгээс асуудлыг шийдээгүй эсвэл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж та үзвэл Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой. Тоолуур болон тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбоотой асуудлаар Стандартчилал хэмжил зүйн газарт болон хэмжил зүйн улсын байцаагчид хандана.