Дуудлагын төв
75050507
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан тоолуур, тооцооны хэмжих хэрэгслийг үндэслэн хийдэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг “кВт.цаг” гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтыг өмнөх сарын заалттай тулгаж, зөрүүг Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос баталсан үнэ тарифаар үржүүлж, гарсан дүн дээр нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ нэмж гаргадаг. Томъёолон үзүүлбэл:
ХТ = (З * К * АК * Ү + ЧТ )* Т, ТӨГ
ХТ – хэрэглэгчийн төлөх төлбөр, төгрөг
З – тоолуурын заалтын зөрүү
К – трансформаторын үржих коэффициент
АК – алдагдлын коэффициент
Ү – үнэ тариф
ЧТ-чадлын төлбөр /ААН байвал тооцогдоно/
Т – НӨАТ, 10%
1. Тоолуурын заалтны зөрүү
Өмнөх сарын тоолуурын заалтыг тухайн сарын заалтаас хасаж гаргасан дүнг тоолуурын заалтын зөрүү гэнэ.
2.Хэмжүүрийн трансформаторын итгэлцүүр коэффициентийг тооцох
380Вольтоос дээш хүчдэлээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэн хэрэглэгчийн сарын хэрэглээг хэмжүүрийн трансформаторын коэффициент/коэф/-ыг оролцуулан тооцно. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүчний тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатораар дамжин холбогдсон бол цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тоолуурын заалтны зөрүүг
трансформаторын коэффициент/коэф/-ээр үржүүлнэ бодно. Энэ төрлийн хэрэглэгч нь ашиглах цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал, суурилагдсан хүчин чадалдаа тохируулан гүйдэл хүчдэлийн трансформаторыг сонгож суурилуулна.
3.Алдагдлын коэффициент
Алдагдлын коэффициент гэж хэрэглэгчийн эзэмшлийн заагаас хэрэглээг бодож гаргах цэг хүртэлх шугамын алдагдлыг тооцохыг хэлнэ. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 36-д “Тооцооны хэмжих хэрэгслийг дамжуулагч, түгээгч хангагч болон хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина. Эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон трансформатор (ачааллын болон хоосон явалтын) дахь алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ…” гэж заасны дагуу эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугамын алдагдлыг тодорхойлох томъёо гаргалгааг авч ирээгүй хэрэглэгчдэд ойролцоогоор тооцон гаргасан 1,025 гэсэн алдагдлын коэффициентийг ашиглаж байна. “Цахилгаан эрчим хүчээр хэрэглэх дүрэм”-д хэрэглэгчийн эзэмшлийн зааг, хэрэглээг тооцох цэгийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
Эзэмшлийн зааг – гэж дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг;
Хэрэглээг тооцох цэг – гэж хэрэглэгчид түгээсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг тодорхойлох зорилгоор цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд тооцооны хэмжих хэрэгслийг холбосон цэгийг гэж тус тус заасан байдаг.
4. Үнэ тариф
ЭХЗХ-оос баталсан цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хэлж байна.
5. Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/
Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар тооцно.
6. Чадлын төлбөр / Зөвхөн ААН-үүдэд тооцогдоно/
ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү аргачлалаар хэрэглэгчдэд батлагдсан чадлын тарифаар цахилгааны чадлын төлбөр тооцох ерөнхий зарчмууд, тооцооны үзүүлэлтүүд ба утгууд, тэдгээрийг тооцоонд хэрэглэх нөхцөл зэргийг тодорхойлно.
1.2.Батлагдсан чадлын тарифаар хэрэглэгчийн тоолуурын төрлөөс хамааруулан чадлын төлбөрийг тооцно.
Хоёр. Нэр томъёо
2.1.Чадлын тариф (Т чадал ) – Хэрэглэгчдийн чадлын төлбөрийг тооцоход зориулагдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;
2.2.Чадлын төлбөр (Т чадал төлбөр ) – Хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын утгыг чадлын тарифаар үржүүлж тооцсон төлбөр;
2.3.Чадлыг бүртгэх боломжтой тоолуур– Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан,оройн 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэж, санах боломжтой тоолуур;
2.4.Чадлыг бүртгэх боломжгүй тоолуур –Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;
2.5.Энгийн тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан чадлын утгыг бүртгэх боломжгүй тоолуур;
2.6.Цагийн ялгаварт тоолуур – Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан өдрийн, оройн, шөнийн хэрэглээг бүртгэх боломжтой тоолуур;
2.7.Оргил ачааллын үргэлжлэх хугацаа – Эрчим хүчний системийн хамгийн их ачаалал үргэлжлэх хугацаа буюу хоногийн 17.00-22.00 цаг;
2.8.Хэрэглэгчийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадал – Оргил ачааллын хугацаанд хэрэглэсэн хамгийн их чадлын утга;
2.9.Хамгийн их чадлын дундаж утга – Тухайн сарын хуанлийн өдрүүдийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадлын утгуудын дундаж утга;
Гурав. Цахилгааны чадлын тарифаар төлбөрийг тооцоход баримтлах зарчим
3.1.Хэрэглэгчийн цахилгааны чадлын төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг үндэслэн тооцно.
3.2.Чадлын төлбөр тооцох чадлын утгыг тодорхойлохдоо тухайн хэрэглэгчийн цахилгааны тоолуурын мэдээлэл хадгалах, шилжүүлэх техникийн боломжоос хамааруулан дараах нөхцөлүүдээр тооцно.
3.2.1. Тодорхой хугацааны интервалд чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг тоолуурын санах байгууламжид бүртгэгдсэн чадлын мэдээлэлд үндэслэн тухайн сарын өдрүүдийн оргил ачаалалд (17.00-22.00цаг) оролцсон хамгийн их чадлын дундаж утгаар тооцно.
3.2.2. Чадлын утгыг бүртгэх боломжгүй энгийн тоолууртай, мөн чадлыг бүртгэх боломжтой тоолууртай боловч энгийн тарифаар тооцоо хийж байгаа хэрэглэгчийн чадлын төлбөрийг тооцохдоо
хэрэглэгчийн тухайн сарын цахилгааны энергийн хэмжээг үндэслэн энэхүү аргачлалын 4.3-т заасны дагуу тодорхойлно.
3.2.3. Чадлын утгыг бүртгэх боломжгүй цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг хэрэглэгчийн тухайн сарын оройн хэрэглээ (17.00-22.00цаг)-ний нийт энергийн хэмжээг үндэслэн энэхүү аргачлалын 4.4-т хэсэгт заасны дагуу тодорхойлно.
Дөрөв. Хэрэглэгчийн чадлын төлбөр тооцох
4.1.Хэрэглэгчийн цахилгааны чадлын төлбөрийг уг аргачлалын 3.2-т заасны дагуу тоолуурын техникийн боломжоос хамааруулан дараах байдлаар тооцно.
4.2.Чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар тооцно. Үүнд:
– Чадлын төлбөр (төгрөг);
– Чадлын тариф (төг/кВт/сар);
– Хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);
– Хэрэглэгчийн тухайн сарын хуанлийн өдрийн 17-22 цагийн хооронд хэрэглэсэн хамгийн их чадал;
– Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;
4.2.1. Хэрэглэгчийн хамгийн их чадал (Pmax)-ын мэдээлэл тоолуурын санах ойд 15-30 минутын давтамжтайгаар бүртгэгдсэн байх ба эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх
хугацаа (17.00-22.00цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ.
4.2.2. Зарим төрлийн тоолуур нь 15-30 минутын давтамжтайгаар зөвхөн дундаж чадал (Pдундаж) бүртгэх боломжтой байх нөхцөлд эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх хугацаа
(17.00-22.00 цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их дундаж чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ. Хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал буюу чадлын төлбөр тооцох
чадлыг өдөр бүрт бүртгэгдсэн хамгийн их чадлын утгыг нийт өдрийн тоонд хувааж дунджилж тооцно.
4.3.Чадлыг бүртгэх боломжгүй энгийн тоолууртай, мөн чадлыг бүртгэх боломжтой тоолууртай боловч энгийн тарифаар тооцоо хийж байгаа хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар
тооцно. Үүнд:
– Чадлын төлбөр (төгрөг);
– Чадлын тариф (төг/кВт/сар);
– Энгийн тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);
– Сарын цахилгааны хэрэглээ (кВт.ц);
– Тухайн сарын хамгийн их чадлын үргэлжлэх хугацаа (цагаар);
– Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;
4.3.1.Энгийн тоолууртай хэрэглэгчийн өдөр ажиллах хамгийн их хугацааг 12 цаг байхаар тооцно.
4.4.Чадлыг бүртгэх боломжгүй цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг дараах байдлаар тооцно. Үүнд:
– Чадлын төлбөр (төгрөг);
– Чадлын тариф (төг/кВт/сар);
– Цагийн ялгаварт тарифт тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал (кВт);
– Хэрэглэгчийн сард хэрэглэсэн цахилгааны оройн хэрэглээ (кВт.ц);
– Тухайн сарын хамгийн их ачааллын үргэлжлэх хугацаа (цагаар);
– Тухайн сарын хуанлийн өдрийн тоо;
4.4.1. Цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн оройн хэрэглээний хугацааг 17.00-22.00 цагбуюу 5 цаг байхаар тооцно.
Тав. Бусад
5.1.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны чадлын хэмжээ болон чадлын төлбөрийг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх хуудсанд үзүүлнэ.
5.2.Хэрэглэгч цахилгааны тоолуурын заалтаа хянах боломжийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бүрдүүлнэ.
5.3.Зуны цагийн тоололд шилжихтэй холбоотойгоор цагийн ялгаварт тоолууртай үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын оройн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг хоногийн 18.00-23.00 цаг байхаар тооцно (жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд).
5.4 "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу цахилгааны нөхөн тооцоо хийсэн нөхцөлд нөхөн тооцоо хийсэн цахилгаан эрчим хүчний энергийн хэрэглээ болон нөхөн тооцоолол хийсэн хугацааг үндэслэн чадлын төлбөр тооцно.
5.5.Техникийн шалтгаанаар чадал бүртгэх боломжтой тоолуурын санах ойд чадлын утгууд бүртгэгдээгүй тохиолдолд тухайн сарын оргил ачааллын үед хэрэглэсэн цахилгаан энергийн хэмжээг оргил ачааллын үргэлжлэх хугацаанд харьцуулж чадлын утгыг тодорхойлно.
5.6 Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр cos(j)-ээс хамааруулж төлбөр тооцох журмын дагуу тооцож буй цахилгааны нэмэлт хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй.
5.7 Сууц өмчлөгчдийн холбооны нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат, гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. СӨХ нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг энэхүү журмын дагуу тооцно.