Дуудлагын төв
75050507
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахын өмнө бүрдүүлсэн байх бичиг баримтууд
1. Газар эзэмших гэрчилгээ
2. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх бүртгэлийн гэрчилгээ
3. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
4. Барилга хариуцсан инженер томилсон тушаал
5. Барилга барих газар олгосон тухай аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, мэдэгдэл
6. Техникийн нөхцөл бүрдүүлсэн тухай баримт бичгүүд /ус суваг, дулаан, цахилгаан, холбоо дохиолол/
7. Улаан шугам тавьсан акт түүнийг тавихад гаргасан зай хэмжээний зураг
8. Барилга барих газрын хөрсний шинжилгээний дүгнэлт
9. Ажлын иж бүрэн зураг төсөл магадлал хийгдсэн
10. Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагын хооронд хийсэн гэрээнүүд
11. Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт
12. Ил далд ажлын акт, техникийн баримт бичгүүд
13. Дэд станц шугам тоноглолын улсын комиссын ашиглалтанд өгсөн акт, саналын хуудас, үүрэг даалгаварын биелэлт, хурлын тэмдэглэл, дүгнэлт
14. Дэд станц, шугам тоноглолын байршлыг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт Барилга угсралтын ажлын явцад бүрдүүлсэн баримт бичиг
1. Улаан шугамыг шалгаж тэг, тэнхлэг татсан акт /М-2/
2. Суурийн нүх ухсан акт /М-2/
3. Суурь хийсэн акт /М-3/
4. Ханын өргийн акт /М-4/
5. Хана сууринд төмөр бетон бүс хийсэн акт /М-4/
6. Хананд салхивч ба утааны суваг хийсэн акт
7. Барилгын гадна цахилгааны шугамыг хийсэн акт
8. Дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт
9. Тоног төхөөрөмжийн суурь хийсэн ба тоног төхөөрөмжийг байрлуулж угсарсан акт
10. Тоног төхөөрөмжинд туршилт хийсэн акт
11. Тоног төхөөрөмжинд цахилгаан холболт газардуулга хийсэн акт
12. Тоног төхөөрөмжүүдэд контур газардуулга хийсэн, шалгасан акт
13. Аянга зайлуулагч хийсэн, туршсан акт Эрчим хүчний барилга байгууламж шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг угсрахад бүрдүүлэх бичиг баримт
1. Зураг төслөөс өөрчлөгдөн хийгдсэн ажлын жагсаалт
2. Техникийн баримт бичгүүд
3. Дутуу ажлын жагсаалт
4. Кабелийг хүйтний улиралд сунгахын өмнө халаасан протокол
5. Кабель шугамыг шулуутгасан өндөр хүчдэлээр шалгасан протокол
6. Цахилгаан дамжуулах кабель, агаарын шугамын паспорт
7. Ил далд ажлын акт /Фото зураг хавсаргах/
8. Трансформаторын дэд станцын паспорт, тодорхойлолт
9. Цэнэг шавхагч шалгасан протокол
10. Хуурай салгуур шалгасан протокол
11. Газардуулах байгууламжийн паспорт
12. Газардуулгын хүрээний эсэргүүцэл шалгасан протокол
13. Хүчний трансформаторын тосонд туршилт хийсэн протокол
14. Хүчний трансформаторт туршилт хийсэн протокол
15. Суурилуулсан тоноглол, тоолуур, гүйдлийн трансформаторын гэрчилгээ паспорт
16. Тоолуур ба хэмжүүр суурилуулсан акт
17. Зарчмын схем /Гүйцэтгэлийн/
18. Цахилгаан дамжуулах агаарын шугамын үндсэн үзүүлэлтүүд:
1. Төмөр бетон тулгуур
2. Суурь
3. Тусгаарлагч
4. Утасны бэхэлгээний тоноглолууд
5. Хэт хүчдэлийн хамгаалалт
6. Агаарын шугамын газардуулга
Эдгээр материалиудыг хэвэлмэл байдлаар Биндэгноров ХХК-ийн оффис /УБ хот, ХУД 3-р хороо Ривер стоун хотхон, 26А байр 101 тоот/-т хүлээж авна.