Байр орон сууц худалдан авахад ЦЭХ-ний өр төлбөрийг хэн хариуцах вэ?
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын :
- 7.10. Хэрэглэгч нь тухайн байрнаасаа түр буюу бүрмөсөн нүүх, байраа бусдад шилжүүлэх тохиолдолд энэ тухайгаа хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгах үүрэгтэй.
- 7.11. Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна.
- 7.12. Энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна