Дуудлагын төв
75050507
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын гадна цахилгаан хангамжийн ажлын хүрээнд “Биндэгноров” ХХК нь Дорноговь аймгийн 220/22 кВ-ын “Цагаан суврага” дэд станцаас гарсан шилэн кабель бүхий аянгын тросстой, 2 хэлхээт 35 кВ-ын 101,6 км шугамын угсралтын ажлыг 2020 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлэн, ковидын хүнд нөхцөлд бүтэн 2 жилийн турш хийж дуусган 2022 оны 10 дугаар сарын 21-нд техникийн комисс ажиллуулж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүчдэлд бүрэн залгууллан хүлээлгэн өглөө.