ШУТИС-ийн ЭХИС-ийн удирдлага багш нар компанийн үйл ажиллагаатай танилцав.
- МУШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургуулийн Захирал Доктор (Ph.D), Дэд профессор Б.Бат-Эрдэнэ, Цахилгаан техникийн тэнхимийн ахлах багш, доктор М.Цолмон нар “Биндэгноров” ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зочлон ирж Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн түгээх компанийн үйл ажиллагаа, боловсон хүчний бааз суурьтай танилцаж, цахилгаан эрчим хүчний борлуулалт болон тоолуурын системд хэрэглэж буй програм хангамжуудын талаар ярилцан цаашид салбартаа хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах тухай санал солилцон хамтын ажиллагааны “Санамж” бичиг байгуулахаар боллоо.


