Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал доктор /Ph.D/ Б.Бат-Эрдэнэ Биндэгноров ХХК-ийн Ерөнхий захирал, зөвлөх инженер А.Мөнхжаргал нар 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” -т гарын үсэг зурав.
Тус санамж бичгийн дагуу шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, магистр, доктор, мэргэшсэн, зөвлөх инженерийн мэргэжлийн богино, дунд хугацааны сургалтад хамруулах, оюутнуудыг ажлын байран дээр дадлагажуулах, цагийн ажлаар хангах, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэгээр хамтран ажиллах юм.