Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” нийгмийн нөлөөлийн аяны шалгаруулалтад хамтран ажиллаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглэх талаар олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 2025-2026 оны цахилгаан эрчим хүчний өвлийн оргил ачааллын хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг 3 шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

 

Хэрэглээний соёл, зүй зохистой дадал хэвшилийг хүүхэд багачуудад ойлгуулах, тэдэнд хэвшүүлэх нь аяны гол зорилго юм.

Тус аяны нэгдүгээр шат нь 2025 оны 11 дүгээр сард зохиогдсон бол 2 дугаар шат нь дүүрэг тус бүрийн хэмжээнд энэ сарын 2-оос 6-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэхүү аяныг дэмжиж цахилгаан түгээх Биндэгноров ХХК нь Титан грид ХХК, Эс Жи И Эн ХХК-ийн хамт БГД-ийн 28-р сургууль дээрх шалгаруулалтад оролцож хамтран ажиллаа.