Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Этүгэн Их Сургуулийн ректор, анагаах ухааны доктор (ph.d), профессор Б.Батсэрээдэнэ, цахилгаан түгээх Биндэгноров ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхсүх нар 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” -т гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь 2026-2029 онд хэрэгжүүлэх талуудын хамтын ажиллагааг тодорхойлох ба энэ хугацаанд байгуулах тусгайлсан гэрээнүүдийн хүрээнд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж дараах чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:
• Цахилгаан хангмж, эрчим хүчний үйлчилгээний зарим суурь судалгааг хамтран хийх;
• Харилцан туршлага судлах, эрдэмтэн судлаачид, инженер, техникийн ажилтан нарыг харилцан солилцох, талуудын сайн туршлагыг эзэмших, нэвтрүүлэх;
• Цахим дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллах;
• Цахилгаан хангамж, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтныг хөгжүүлэх богино, урт хугацааны сургалт болон багц цагийн сургалтыг хамтран зохион байгуулах;
• Суралцагчийн сургалт судалгаа, дадлагын орчин, багшлах боловсон хүчинг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтрах;