Дуудлагын төв
75050507
Эрчим хүчний салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн цахилгаан түгээх байгууллагууд, харилцагч аж ахуйн нэгжийн ажиллагсдыг танилцуулах, нэгэн дурсамжит өдрийг өнгөруулэх, нөхөрсөг тэмцээнээр дамжуулан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Биндэгноров -20” ойн нэрэмжит тэмцээн Сагсан бөмбөг /эрэгтэй/, Дартс /хосын/ төрлөөр 2026 оны 06 сарын 06 -ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 13 байгууллагыг төлөөлж сагсан бөмбөгийн төрөлд 12 баг, дартсын төрөлд 16 хос нийт 150 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.
