Дуудлагын төв
75050507
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгт эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй байгууллага оролцсон бөгөөд “Биндэгноров” ХХК-нь эрчим хүчний салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, инновацын шийдлүүдийг олон нийтэд сурталчлах, айл өрхийн тархмал эх үүсвэрийн хэрэглээг дэмжих, ухаалаг тоолуурын давуу талыг таниулах, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, удирдах, цахимаар үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дараах чиглэлээр нийт 180 гаруй аж ахуй нэгж, ахуйн хэрэглэгч, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч амжилттай ажиллалаа.
Бидний үзүүлсэн үйлчилгээний чиглэл:
· Биндэгноров ХХК-ийн (тусгай зөвшөөрөл, хамрах хүрээ, бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлсэн төсөл)-ийн талаар танилцуулах, мэдээлэл өгөх
· Хэрэглэгчийн шинэ холболтын хүсэлт, техникийн нөхцөл хүсэлт хүлээн авах,
· Хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх
· Эрчим хүчний хэмнэлт, хамгаалалтын зурвас, төлбөр төлөх боломж, хэрэглэгчийн аппликейшны талаарх танилцуулга материал, /брошюр тараах/
· Эрчим хүчний хэмнэлтийн талаар видео бичлэгийг NFC чип бүхий түлхүүрийн оосроор дамжуулан мэдээлэл өгөх (нэг мэдээлэл нэг чихэр урамшуулал)
· Ухаалаг тоолуурын систем (Тамадум)-ээр тасалж залгах үйлдэл хийж харуулан ухаалаг тоолуурын ажиллагааг танилцуулах
· Хэмжилт туршилтын багаж тоног төхөөрөмж, лабораторийн үйлчилгээг танилцуулах
· Цахилгаан эрчим хүчний цахим гэрээ байгуулах, хэрэглэгчийн гэрээний баяжилт хийх, сунгах, бүртгэлийг өөрчлөх.
· Үнэ тариф, төлбөрийн мэдээлэл өгөх, хэрэглэгчийн дансны хуулгыг хэвлэн өгөх.







