Дуудлагын төв
75050507




Биндэгноров ХХК-ийн ААД, ТАД-ийн 2026 оны ээлжит сургалт 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс төлөвлөгөөний дагуу танхимаар зохион байгуулагдаж байна. Сургалтад нийт 28 ажилтан хамрагдан цахилгаан техникийн онол, нэгдсэн сүлжээний дүрэм, горим, техник ашиглалт, аюулгүй ажиллагаа зэрэг онолын мэдлэгт суралцан, XLP кабелийн ашиглалт, муфтьны технологийн талаар дадлага ажил хийж байна. Сургалт 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдах бөгөөд ажилтнууд мэргэжлийн зэрэг, мэргэшлийн групп баталгаажуулсан шалгалтаа 3 дугаар сарын эхний 7 хоногт өгөх юм.