Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Гамшиг, гал түймэр унтраах болон аваар эсэргүүцэх дадлага сургалт зохион байгуулав.

Биндэгноров ХХК-ийн нийт ажилтнуудад зориулсан  “Хөдөлмөр хамгааллын өдөрлөг”-ийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлын байран дээр зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр  зохион байгуулагдсан “Гамшиг, гал түймэр унтраах болон аваар эсэргүүцэх дадлага сургалт”-д “Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар”-ын харьяа “Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги”-ийн бүрэлдэхүүн оролцож тус компанийн ажилтнуудад гал түймэр, аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгож, дадлага эзэмшүүллээ. Дадлага сургалт нь ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмүүдийн гүйцэтгэх үүргийг тодотгох, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг богино хугацаанд бага хэмжээнд нь унтраах, өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой юм.