ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ
Техникийн нөхцөл олгох журам
Иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох, сулжээнд шинээр холбох ажиллагаанд Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль. Эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Холболтын журамыг тус тус мөрдлөг болгоно.
1000 кВт болон түүнээс дээш цахилгаан эрчим хүчний ачаалалтай техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт хийлгэх иргэн, аж ахуйн нэгж нь Эрчим хүчний яаманд техникийн нөхцөлийн хүсэлтийг илгээнэ. https://www.energy.gov.mn/p/47
Техникийн нөхцөл олгох ажиллагаа
Түгээх сүлжээнд шинээр холболт хийлгэх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх, өмнө авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага гарах бүрт тухайн хэрэглэгч техникийн нөхцөл авна. Хэрэглэгч нь цахилгааны техникийн нөхцөл хүсэхдээ тодруулах хуудас бөглөж, түүнд заагдсан бүрдүүлэх баримт бичиг /газрын гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг гэх мэт/-г бэлтгэнэ. Тодруулах хуудсыг үнэн зөв бүрэн бөглөсөн байх шаардлагтай.
Хэрэглэгчийн өргөдлийг Биндэгноров ХХК-ийн оффис /УБ хот, ХУД 3-р хороо Ривер стоун хотхон, 26А байр 101 тоот/-т хүлээж авна. Цахим хэлбэрээр bindegnorov.llc@gmail.com хаягаар хүлээж авна.
Техникийн нөхцөл хариуцсан инженерүүд нь обектын байршил дээр очиж холболтын цэгийг тодорхойлсны дараа техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
Иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Хувь хүн ахуйн хэрэглээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
2. Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Архитектур төлөвлөлтийн даалгавар
- Эскиз зураг /ЕТГ-ын баталсан тамга тэмдэг бүхий нүүр хуудас, барилга байгууламжийн ерөнхий харагдах байдал. ерөнхий төлөвлөгөө/
- Үйлдвэр үйлчилгээ явуулах зөвшөөрөл
- Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол нэмэлтээр ОСНААУГ ОНӨААТҮГ-аас авсан техникийн тодруулга
- Тодруулах хуудас бөглөх
- Шинэ холболтын хүсэлт гаргагчийн өргөдөл /Иргэн / ААН/
3. Цахилгаан дамжуулах шугам шилжүүлэн зөөх техникийн нөхцөл хүсэх тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт,өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт /Харьяа түгээх төвөөр хийлгэх/
- Тодруулах хуудас бөглөх
- Цахилгаан дамжуулах шугам дэд станцын байршил өөрчлөн зөөх өргөдөл /Иргэн / ААН/
4. Өмнө нь авсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах:
Өөрчлөлтийн шалтгаан: Хугацаа сунгах, Нэр шилжүүлэх, Нөхөж авах, Зориулалт өөрчлөх, Холболтын цэг өөрчлөх, Хүчин чадал өөрчлөх, Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, Техникийн нөхцөлөөс салгах, хуваах
4.1 Техникийн нөхцөлийн хугацаа сунгах тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга, орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Тодруулах хуудас бөглөх
- Нэмэлт мэдээллийн маягт
4.2 Техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/ /Шилжүүлэн авагчийн/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Нэр шилжүүлэхэд үндэслэл /худалдах худалдан авах гэрээ гэх мэт материал/
- Тодруулах хуудас бөглөх
- Нэмэлт мэдээллийн маягт
4.3 Техникийн нөхцөл нөхөн авах тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Цахилгаан эрчим хүчний тооцоо хийдэг хэрэглэгчийн код
- Хувь хүн ахуйн хэрэглээний зориулалтаар бол /Иргэн/
- Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар бол /Иргэн / ААН/
- Тодруулах хуудас бөглөх
- Нэмэлт мэдээллийн маягт
4.4 Техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх тохиолдолд:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах, эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг /Барилга орон сууц/
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Тодруулах хуудас бөглөх
- Нэмэлт мэдээллийн маягт
4.5 Техникийн нөхцөлийн холболтын цэг өөрчлөх, хүчин чадал өөрчлөх, хэрэглэгчийн зэрэглэл нэмэх, техникийн нөхцөлөөс салгах хуваах тохиолдлуудад:
- Иргэн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл
- Газрын гэрчилгээ /ашиглах. эзэмших, өмчлөх/
- Кадастрын зураг /Газрын албаны баталгаажуулсан/
- Иргэний үнэмлэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Барилга. орон сууц барих бол барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг
- Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Өмнө нь авсан техникийн нөхцөл
- Тодруулах хуудас бөглөх
- Нэмэлт мэдээллийн маягт
Техникийн нөхцөл хүсэгч нь материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш 14 хоногийн хугацаанд хурлаар орж техникийн нөхцөлийн шийдвэр гарна.