Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Танилцуулга

“Биндэгноров” ХХК нь 2006 онд гадаад худалдаа болон эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. 2006 онд “Эрчим хүчний яам”-наас эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр, 2016 онд “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос эрчим хүчээр хангах, түгээх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүдийг шат дараатай авч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш салбартаа тасралтгүй 16 жил ажилласан туршлагатай компани юм.

Энэ хугацаанд манай компани Монгол улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдол бүхий эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд оролцон Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эрчим хүч шаардлагатай газруудад 0.4 кВ, 10 кВ, 35 кВ, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 0,4 кВ, 6 кВ, 10 кВ, 35 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам, 6/0.4,  10/0.4, 35/0,4 кВ-ын дэд өртөө, 6, 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж (ХХБ), 35/10 кВ, 110/35/6 кВ-ын дэд станц зэрэг том жижиг нийлсэн 100 гаруй эрчим хүчний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн улс эх орныхоо эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

ЭРХЭМ ЗОРИЛГО

БИД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН, УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ БҮРДҮҮЛЖ ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН БОЛНО.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:

  • 2006 ОНД 0.4-15 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ЗАСВАР, УГСРАЛТ, ТҮҮНИЙ ТУРШИЛТ ТОХИРУУЛГА, ДАГАЛДАХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ,
  •  2009 ОНД 0.4-35 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ЗАСВАР, УГСРАЛТ, ТҮҮНИЙ ТУРШИЛТ ТОХИРУУЛГА, ДАГАЛДАХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ,
  •  2013 ОНД 0.4-110 КВ-ЫН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ЗАСВАР, УГСРАЛТ ТҮҮНИЙ ТУРШИЛТ ТОХИРУУЛГА, БУСАД ДАГАЛДАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
  •  2016 ОНД ЦАХИЛГААН ТҮГЭЭХ,
  •  2016 ОНД ЦАХИЛГААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ
  •  2021 ОНД 0.4-220 КВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ЗАСВАР, УГСРАЛТ ТҮҮНИЙ ТУРШИЛТ ТОХИРУУЛГА, БУСАД ДАГАЛДАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ