Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

Мэндчилгээ

Энэ онд “Биндэгноров” ХХК үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Анх 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд хуулийн этгээдийн нэр  “Биндэгноров” ХХК, Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл “Гадаад худалдаа” гэж бүртгүүлэн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 20 жил болжээ.

Бид 2006 онд “Эрчим хүчний яам”-наас Эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2016 онд “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос “Цахилгаан түгээх”, “Цахилгаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлүүдийг шат дараатай авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласаар ирсэн.

Энэ хугацаанд манай компани эрчим хүчний барилга угсралтын ажлын чиглэлээр  Монгол улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдол бүхий эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын олон арван ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү амжилтаараа бид бахархаж байна. Тэдгээрээс сүүлийн жилүүдэд хийгдсэн зарим ажлуудаас нь дурдвал:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах “Тайширын усан цахилгаан станц”-аас аймгийн төв рүү 52 км 110 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татаж аймгийн төвийг анх удаа Монгол улсын эрчим хүчний 110 кВ-ын нэгдсэн системд холбосон;

Хэнтий аймгийн төвд шинээр баригдаж байгаа Дулааны цахилгаан станцын гадна цахилгааны ажлын хүрээнд 110/35/6 кВ-ын Өндөрхаан дэд станцыг өргөтгөж, Шинээр баригдаж байгаа Дулааны цахилгаан станц болон 17 дулаан дамжуулах төвийн гадна тэжээлийн кабель шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн;

Говь-Сүмбэр аймгийн төвд шинээр баригдаж байгаа Дулааны цахилгаан станцын гадна цахилгааны ажлын хүрээнд 3,5 км урт 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын 2*2 МВА чадалтай  дэд станцын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааны хүрээнд бид Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт “Хүннү-2222” хороолол, Академи-1, Академи-2 хотхон, Мишээл резиденс хотхон, Мишээл худалдааны төв, Ханбогд хотхон, Ви Ай Пи хотхон, Арцат апартмент хотхон, Хүннү Вилла хотхон, Белмонте хотхон, Богд вилла хотхон Баянгол дүүрэгт Хархорин хороолол, Хар хорин худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Цагдаа хотхон зэрэг нийт 13500 гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ажлыг хоногийн 24 цагийн турш хийж гүйцэтгэж байна.

Одоогоор бид 45 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 20.9% нь 16-аас дээш жил салбартаа ажилласан дадлага туршлагатай ажилчид байна. Цаашдаа бидний үйл ажиллагаа өргөжин тэлж хамт олны тоо ч мөн өсөн нэмэгдэхээр байна.

Бид эрчим хүчний салбарт “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан тэргүүлэгч компани болно” гэж алсын хараа-гаа тодорхойлон “Хөдөлмөрийн аюулгүй орчин, ухаалаг эрчим хүчний сүлжээг бүрдүүлж хэрэглэгчээ дээдэлсэн чадварлаг хамт олон болох” эрхэм зорилго-тойгоор энэ салбартаа эрч хүчтэйгээр ажиллаж байна.

Өнөөдрийг хүртлэх бүх түүхэн цаг хугацаанд бидэнтэй хамт байсан компанийн  ажилтан, албан хаагчид, дэмжин хамтран ажиллаж ирсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгчиддээ “Биндэгноров” ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж гүн талархал илэрхийлье!

Ажилд нь амжилт, амьдралд нь гэрэл гэгээ,

эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Айл бүхний гал голомт ашид бадран гийх болтугай.

БИНДЭГНОРОВ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.МӨНХСҮХ