Дуудлагын төв

75050507

Утас

Санал хүсэлт авах утас: 70110507

Факс

976-76066742

Цахим шуудан

Bindegnorov.llc@gmail.com contact@bindegnorov.mn

“Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн сургалтад амжилттай хамрагдлаа.

Эрчим хүчний зохицуулах хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуультай хамтран зохион байгуулсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагын болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-үүдийг бэлтгэх 21 дэх удаагийн сургалтад Биндэгноров ХХК-ийн инженер Э.Давааням хамрагдаж “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг гардан авлаа.

Энэ удаагийн сургалтад үүрэг хүлээсэн хэрэглэгч 22 байгууллагын 24 ажилтан, сайн дурын 4 хүн хамрагдаж нийт 28 суралцагч амжилттай төгссөн байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай байгаа өнөө үед эрчим хүч хэмнэлтийн менежерүүд нь үүрэг хүлээсэн хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр эрчим хүчний хэрэглээг тодорхойлох, тоолууржуулах, эрчим хүчний аудит хийлгэх, аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн эрчим хүч хэмнэлтийн зорилго, зорилтуудаа тодорхойлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.

Эрчим хүчний зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар эрчим хүч хэрэглэгч ангиллын 172, барилга байгууламж ангиллын 65, эрчим хүчний салбар ангиллын 42, нийт 279 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэгдэн ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 458 эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэснээс 55 хувь орчим нь үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагадаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.