Дуудлагын төв
75050507
“Биндэгноров” ХХК нь ХБНГУ-ын “Megger” компанийн STX40-2000 маркийн кабелийн гэмтлийн байршлыг тодорхойлох орчин үеийн лабораторийн тоног төхөөрмжийг дагалдах хэрэгслийн хамт худалдан авч 2024 оны 7 дугаар сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.
Улмаар “Megger” компанийн Зүүн хойд Азийг хариуцсан “Megger China” компанитай хамтын ажиллагаа тогтоосон болно.
Уг хамтын ажиллагааны хүрээнд бид “Megger China” компанийн мэргэшсэн сургагч инженер Лу Хушаныг эх орондоо урьж авчран 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 07 өдрийн хооронд компанийн инженер, техникийн ажилтнуудын дунд “Кабель шугамын гэмтлийн байршил тодорхойлох STX40 төхөөрөмж”-д үзлэг үйлчилгээ, засварыг хэрхэн хийх, ашиглалтын зааврын дагуу төхөрөөмжийг хэрхэн зөв зохистой ажиллуулж кабелийн гэмтлийн байршлыг тодорхойлох онолын болон практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Суралцагсад “Megger China” компанийн олон жилийн туршлагатай сургагч инженерийн туршлагаас суралцаж STX40 төхөөрөмж дээр кабелийн гэмтлийг тодорхойлох, байршлыг олж илрүүлэх TDR, IFL, ARM, ICE, Decay, Burning, Pinpointing зэрэг аргуудыг нэг бүрчлэн судалж, эдгээр аргуудыг зөв дэс дарааллаар оновчтой хэрэглэх нь тухайн кабель шугамын насжилт болон хэмжүүрийн багажны ашиглалтад чухал нөлөөтэй болохыг ойлгож авсан нь сургалтын гол ач холбогдол байлаа.
Энэхүү сургалт нь манай компани болон “Megger China” компани хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг шинэ шатанд гаргаж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг баталгаажуулахад чухал алхам боллоо. 


